Эрүүл мэндийн дэмжих төвд улсын төсвийн 1850.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн засвар үйлчилгээг хийж доорх тоног төхөөрөмжүүдийг ашиглалтад оруулж байна.
– Чих хамар хоолойн үзлэг, эмчилгээ- Чих хамар хоолойн үзлэгийн дуран
– Тимпанаметр, Аудиометр
– Спирометр,Биеийн бүтэц тодорхойлох аппарат
– Автомат жин (өндөр хэмжигчтэй)
– Ясны сийрэгжилт үзэх аппарат,
– Тархины доплер
– Ачаалалтай зүрхний цахилгаан бичлэгийн аппарат
– Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат -Нүдний хараа шалгах таблиц
– Слит ламп, Авторефракто /кератометр аппарат/
– Суурин ЭХО аппарат
– Зөөврийн ЭХО аппарат
– Уян дуран,
– Шүдний кресло, Автоклав, Ломбоны гэрэл, Шүдний рентген аппарат /зөөврийн/,Шүдний чулуу өнгөр цэвэрлэх чичиргээт машин, Шүлс соруулах, зөөврийн аппарат, соруулагчийн гар зэрэг багтаж байна.Мөн 796.1 сая төгрөгийн 34 нэр төрлийн 95 ширхэг тавилга, тоног төхөөрөмж хүлээн авч суурилуулжээ.
Төвийн нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дархан-Уул аймгийн Засаг Б.Азжаргал, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, НЭ-ийн дарга Б.Мөнхбат нарын албаны хүмүүс оролцлоо.