Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймагт “Хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сургалт болж байна

2023.05.18
95 үзсэн

 

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбоо хамтран орон нутгийн өмгөөлөгчдөд гэр бүлийн хүчирхийллийн хэргийн “Хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж бөгөөд өнөөдөр /2023.05.18/ Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн өмгөөлөгч нарыг хамруулан уг сургалтыг явуулж байна.
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарын хууль ёсны ашиг сонирхол, эрх нь зөрчигдөж, хөндөгдөж байдаг тул хууль зүйн туслалцаа болох зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн чадваргүй бол төрөөс үнэ төлбөргүй хууль зүйн тусламж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байдаг.
Хууль зүйн туслалцааны тухай хууль шинэчилсэн найруулагдаж 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан өмгөөлөгчдөд гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд төлбөрийн чадваргүй бол тэдний болон холбогдох хүний хүсэлтийн дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар мэдээлэл өгч байгаа юм. Сургалтанд Хууль, өмгөөлөгч Р. Булгамаа “Хүний эрх ба жендер”, “Хүчирхийллийн хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэхэд өмгөөлөгчийн анхаарах асуудал”, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Бямбадагва “Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах ажиллагаанд тавих прокурорын хяналт”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчилд холбогдогчид шийтгэл ногдуулах, гэмт хэрэг үйлдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, ял оногдуулах ажиллагааны онцлог”, Дархан-Уул аймгийн ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн улсын байцаагч А.Мягмаржаргал “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл зүйн онцлог” сэдвээр мэдээлэл хийлээ.
2023 оны 4 дүгээр сарын байдлаар гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 15,1 хувиар буурсан байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн 7.1 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 5.0 хувь нь насанд хүрээгүй хүн оролцсон байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 51,4 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 22,5 хувиар тус тус буурсан бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 100 хувиар, насанд хүрээгүй хүн оролцсон гэмт хэрэг 3,2 дахин өссөн байна.