Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймагт стратегийн команд штабын сургууль эхэллээ

2023.06.07
59 үзсэн

Стратегийн команд штабын сургуульд Дархан-Уул аймгийн Гамшгаас хамгаалах албад, ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангиудын нийт 113 алба хаагчид оролцож Ажиллагааны баг, Төлөвлөлтийн баг, Ард тал хангалтын баг, Санхүү захиргааны баг гэсэн 4 албанд хуваагдан газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу штабын дадлага хийж байна. Мөн аймгийн ОБГ-ийн чиглүүлэгч офицерууд ажиллаж байна.

Дархан-Уул аймагт газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт тус стратегийн команд штабын сургууль нь аймаг, сумдын нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах албад, ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангиудын алба хаагчдын харилцан ажиллагааг жигдрүүлэх, аймгийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой юм.

72 цагийн хугацаанд буюу 7-9-ний өдрүүдэд үргэлжлэх тус сургуульд улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэг хамрагдаж байна.Дадлага сургуулийн хүрээнд 6-р сарын 8 буюу пүрэв гарагийн 16:00 цагт зарлан мэдээллийн дохио орон даяар дуугарч, иргэдийг аюулгүй талбайд нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм.

Мөн ирэх 6 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангаж байна.