Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймагт “Соёлын сэргэлт-2023” аян эхэллээ

2023.09.23
50 үзсэн

 

Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Соёлын сэргэлт-2023” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Тус аян өнөөдөр /2023.09.23/ Дархан-Уул аймагт “Кинонд ээлтэй хот” уриатайгаар Залуучууд театрын их танхимд нээлтээ хийлээ.
Аймаг орон нутгийн зүгээс Кинонд ээлтэй хотын хүрээнд болон соёл, урлагийн бүх чиглэлд салбар яам, мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа аймгийн Засаг дарга Б.Азжаргал онцлоод бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Соёлын сайд Ч.Номин соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэг Кино, дуу дүрсний урлагийг Дархан хотод хөгжүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжихээр шийдвэрлэсэн нь уран бүтээлчдийн хамтын ажиллагааны боломжийг нээх, улмаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцлов.
Нээлтийн ёслолыг МУГЖ, МҮОНТВ-ийн хөтлөгч Б.Гантигмаа, Залуучууд театрын жүжигчин Ц.Бүрэнзаяа нар хөтөлж, МУГЖ, дуучин Б.Сарантуяа ая дуугаа өргөлөө. Мөн Монголдоо анхдагч хувийн “Анир” поп оркестр Хүндэтгэлийн тоглолтыг толилууллаа.
Аяны нээлтэд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Соёлын сайд Ч.Номин, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундрал аймгийн СУГ-ын дарга Х.Соёл-Эрдэнэ болон орон нутгийн бусад улирдлагууд, Дарханаас төрсөн соёл, урлагийн салбарын гавьяатууд, ард иргэд өргөнөөр оролцож байна.