Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймагт ажиллаж буй төрийн захиргааны алба хаагчдын цалин 60 хувиар нэмэгдэж байна

2023.07.06
45 үзсэн

 

Аймгийн ИТХ-ын 17-р ээлжит хуралдаанаар аймгийн 2023 оны төсвийн тодотголын талаар олон асуудлуудыг хэлэлцсэн. Энэ дундаас онцлох асуудал болох төрийн албан хаагчдын цалинг орон нутгаас нэмэгдүүлэх асуудлыг өчигдөр хэлэлцэж баталлаа.
Тодруулбал Монгол Улсын засгийн газраас Төрийн албан хаагчдын үндсэн цалинг салбарын онцлогоос хамаарч 35-40 орчим хувиар нэмсэн. Харин төрийн захиргааны албан хаагчдын цалин дээр орон нутгийн нэмэгдлийг аймгууд өөрсдийн төсвийнхөө нөөцөд тулгуурлан нэмэгдүүлэх боломжтой байсан.
Дархан-Уул аймаг улсаас нэмж буй 20 хувь дээр орон нутгаас 40 хувийг нэмж нийтдээ цалинг 60 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.