Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“ДАРХАН ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК-ИЙГ ТҮШИГЛЭН 1.0 САЯ ТОНН ГАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ГАН ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА

2025.02.24
62 үзсэн
Монгол Улсын Засгийн газраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн жилд 1.0 сая тонноос багагүй ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ган хайлуулах үйлдвэр байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол нэгдэл” болон холбогдох албаныхан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ган хайлуулах цогцолбор баригдсанаар орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого 10 дахин нэмэгдэж, баялгийн санд жилд 250 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломж бүрдэх ба дотоодын гангийн хэрэгцээг бүрэн хангаж, экспортод гаргах боломжтой болно. Мөн 1200 ажлын байр шинээр бий болно. Энэ нь Монгол Улсад гангийн үйлдвэрлэлийн хөгжлийг шинэ түвшинд хүргэнэ гэж үзэж байна.
Ган хайлуулах цогцолбор үйлдвэр нь нойтон баяжмалын үйлдвэр, хорголжийн үйлдвэр, аргалжийн үйлдвэр, гангийн үйлдвэр болон бусад дагалдах үйлдвэрүүдийн хамт байгуулагдах юм.