Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан тогтвортой ногоон санхүүжилт хөрөнгө оруулалтын форум-2023 эхэллээ

2023.06.29
48 үзсэн

 

Форумыг Дархан-Уул аймгийн ЗДТГ, ХААИС-ийн Дархан дахь салбар сургууль, Зүүн өмнөд Европын нутгийн удирдлагын консерциум хамтран хэрэгжүүлж буй Найрамдал төсөл, МУЗГ-аас хэрэгжүүлж буй Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд зохион байгуулж байна.
Форумд Европын холбооны болон дотоодын хөрөнгө оруулагчид, бодлого тодорхойлогчид, бизнес эрхлэгчид, салбар бүрийн экспертүүд нийт 200 гаруй төлөөлөл оролцож байна.
 2023.06.29-07.01-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус форумаар Дархан хотын бизнес орчныг шинэлэг, тогтвортой, байгальд ээлтэй болгох томоохон шийдлүүдийг хэлэлцэх юм.
Мөн Монгол Улсын Засгийн газраас зарласан Нээлттэй аймаг хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт бүрэлдэж буй боломж, шийдлийг эрэлхийлж хамтдаа хэлэлцэнэ.