Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Дархан спрайт 3х3 2023” зохион байгуулагдаж байна

2023.08.20
56 үзсэн
Дэлхийн чансааны оноо олгох “Дархан Спрайт 3х3 2023” тэмцээн энэ жил 18 дахь жилдээ Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж, 480 гаруй тамирчин оролцож байна.
Дархан хотын “Миний Монголын цэцэрлэгт хүрээлэн” дэх “Дархан-60” цогцолборт шинээр байгуулагдсан 3х3 сагсны 3 талбайд энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болж буй тэмцээнд тамирчид:
U13-14,
U15-16,
U17-18 насны төрөлд өрсөлдөж байна.
Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуус Улаанбаатар хот болон Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр зэрэг аймгуудаас хүрэлцэн иржээ.
Тэмцээнийг Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо зохион байгуулж байгаа бол дэмжигчээр УИХ-ын гишүүн Гонгорын Дамдиннямын ажлын алба ажиллаж байна. Тэмцээн маргааш өндөрлөнө. Баг тамирчдад амжилт хүсье.