[:en]
Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй “Найрамдал” төслийн үйл ажиллагааны хүрээнд боломжит өртөг бүхий амины орон сууцны цогц шийдлийг бий болгох, жишиг гэр хорооллын эко системийг бий болгох зорилготой “Тогтвортой, ногоон, жишиг орон сууц” форумыг зохион байгуулж байна.
Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах жишиг орон сууцны зөв шийдлийг олох зорилгын доор Дарханчууд нэгдэж өөрсдийн саналыг хэлэлцэж байна.
Дархан хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу “Дархан дахин төлөвлөлт төсөл” хэрэгжиж Дархан сумын 5-р баг Хүнсний арын 8-р баг Нарантолгой Манхантолгойн гэр хорооллын хэсгийг дахин төлөвлөж амины орон сууцны хорооллыг бий болгохоор 1113 айл өрхийн инженерийн шугам сүлжээг татжээ.
Дахин төлөлвлөлттэй холбогдуулан утаагүй, эко, дулаан алдагдалгүй амины орон сууцууд иргэдэд танилцуулагдсан. Форумын үеэр эдгээр компаниудтай орон нутаг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм.
Мөн жишиг амины орон сууцны хороололтой болохтой холбогдуулан Дэлхийн банк, санхүүгийн байгууллагууд Ногоон зээл олгох талаар иргэдэд мэдээлэл хүргэж байна.
[:]