Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны ерөнхий шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 08:30 цагаас орой 18:00 цаг хүртэл 4 ээлжээр зохион байгууллаа.
Дархан-Уул аймагт 2023 оны 2 дугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалтыг 86 иргэн өгөхөөс 76 иргэн шалгалт өгч 32 иргэн тэнцсэн. 80-88 хүртлэх оноотой 13 иргэн, 90-ээс дээш оноо авсан 2 иргэн байна.
Тус шалгалтыг 6 гишүүний бүрэлдэхүүнтэй “Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах салбар комисс” болон аймгийн Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, ДСЦТС ХК, Мэдээлэл технологийн алба, Нийтлэг үйлчилгээний албаны нийт 19 албан хаагч хамтран зохион байгууллаа.
Шалгалтын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой зөрчил, дутагдал гараагүй.