Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ДАРХАНД ХУВАНЦАР САВЫГ ИРГЭДЭЭС ХУДАЛДАН АВЧ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛНО

2024.10.25
94 үзсэн
Аймгийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан 2022-2032 оны хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Боловсролын газар, “Эс И Эс Эл смарт солюшн” ХХК, “MCS coco cola” ХХК, “Тотал Дистрьюбишн” ХХК хамтран санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд орон нутагт анх удаа хуванцар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялган цуглуулж дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой юм. Тус ажил хэрэгжсэнээр хог хаягдлыг 20 хувь бууруулах боломжтой гэлээ.
Дарханы иргэд “PET1” гэсэн тэмдэглэгээтэй хуванцар савыг цуглуулан 85992188 утсаар дуудлага өгч 1 кг 400 төгрөгөөр худалдах боломжтой юм.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах дадлыг хэвшүүлэх, хуванцар хог хаягдлыг хор нөлөөллийн талаар мэдээлэл өгөх аян зохион байгуулах юм.