Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дарханд барилгын материалын сорил шинжилгээний лаборатори баригдана

2024.06.24
122 үзсэн
2024.06.23-ны өдөр буюу зуны дунд сарын шинийн 16-ны билэгт сайн өдөр Дархан-Уул аймагт Барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн шавыг тавилаа.
Лабораторийн байгууламж нь 15×24 харьцаатай зоорийн давхартай, 2 давхар барилга байх юм. Улсын төсвөөр баригдах тус барилгын нийт төсөвт өтрөг 3.4 тэрбум төгрөг. Энэ онд 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалаар үндсэн барилгын карказ дүүргэлтийн ажлыг хийнэ. Ирэх 2025.08.31 гэхэд барилгыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Шинэ лабораторитой болсноор төвийн бүсийн барилгын материалийн бүхий л шинжилгээг хийх боломж бүрдэнэ. Чанарын баталгаатай бараа материалиар баригдсан барилга байгууламжийн насжилт уртсаж хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэх давуу талтай юм байна.

[:]