Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Гурван талт гэрээ байгууллаа

2023.10.09
94 үзсэн

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дархан-Уул аймгийн ЗДТГ, БНСУ-ын СӨҮЛ хотын ИХУА эмэгтэйчүүдийн их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах 3 талт гэрээг өнөөдөр /2023.10.09/ байгуулж харилцан ойлголцлын санамж бичигт УИХ-ын гишүүн Г.Дамдинням, аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ИХУА эмнэлгийн захирал Юн Ха На нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Дархан-Уул аймаг төдийгүй Монгол улсын ард иргэдийг эмчлэх, боловсрол, судалгааны чиглэлээр хамтран ажиллах, харилцааг бий болгох, өргөжүүлэхийг зорьж байна.
Санамж бичигт:
– Дархан-Уул аймаг нь эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чиглэлээр хамтран ажиллах, өвчтөн, үйлчлүүлэгчдийг оношилгоо, эмчилгээ хийлгэхээр EUMC руу илгээх зэрэг ажлуудыг хамтран хийнэ.
– Дархан-Уул аймаг нь зайлшгүй эмчилгээ шаардлагатай хүнд хэцүү өвчтөнд эмчилгээг хийлгэх – хүсэлтийг илгээж эмчлүүлэх тохиолдолд өвчтөний тоог жилд 1-2 хүнээр хязгаарлаж, EUMC–ээс өвчтөнийг сонгон шалгаруулах замаар шийдвэрлэнэ. Дархан-Уул аймгийн өвчтөнийг давуу байдлаар дэмжинэ.
– EUMC нь Санамж бичгийн хүрээнд илгээсэн өвчтөнүүдэд хамгийн сайн эмчилгээ үйлчилгээг түргэн шуурхай, найрсаг байдлаар үзүүлнэ.
– Дархан-Уул аймаг нь өвчтөн, асран хамгаалагчдад үзүүлэх эмнэлгийн бус үйлчилгээний зардалд дэмжлэг үзүүлж болно, бусад зардлыг өвчтөн өөрөө хариуцна.
– Дархан-Уул аймаг эмчилгээний зардал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой бусад зардалд дэмжлэг үзүүлэхэд EUMC-тэй хамтран ажиллана.
– Эмнэлгийн сайн дурын үйлчилгээний цаг, хуваарийг оролцогч талууд харилцан тохиролцоно.
– Эмнэлгийн сайн дурын үйлчилгээнд шаардлагатай эм, бэлдмэлийг бэлдэх, өвчтөнд сэтгэл хангалуун эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд EUMC бүхий л бололцоогоо дайчлан ажиллана.
– Дархан-Уул аймаг нь эмнэлгийн сайн дурын үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай орон нутгийн зардалд дэмжлэг үзүүлнэ.
– Дархан-Уул аймаг дахь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор орчин үеийн эмчилгээ, оношлогооны чиглэлээр мэдээлэл солилцох, аймгийн эмнэлгийн ажилтнуудыг сургалт семнарт хамруулахад хамтран ажиллана.
– Дархан-Уул аймгийн эмнэлгийн шилдэг ажилтануудыг сонгон шалгаруулж EUMC–т эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ, оношлогооны чиглэлээр эрүүл мэндийн сургалт семнарт хамруулж болно.
– Сургалтын төлбөрийг суралцагч өөрөө хариуцах бөгөөд санамж бичигт оролцогч талууд харилцан дэмжлэг үзүүлж болно. Сургалтын туршид EUMC-ийн дүрэм журмыг даган мөрдөнө.
– Хамтарсан хөтөлбөрийн санхүүжилтийг зөвхөн сайн дурын үндсэн дээр Дархан-Уул аймгаас сонгогдсан УИХ-ын гишүүн/ Дархан-Уул аймаг (МУ) , Солонгос улс (БНСУ) болон хөтөлбөрт шууд оролцогчдын зөвшөөрөлтэйгээр хэрэгжүүлнэ.
– Хамтарсан төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн оролцоо, хувь хэмжээг харилцан ойлголцож тохирно гэж тусгажээ.