Дархан-Уул аймагт энэ сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд удирдах бүрэлдэхүүний “Ослын удирдлагын тогтолцоо” танхимын сургалтыг зохион байгуулна.
Мөн аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот бүрэлдэхүүнийг “Цугларалт” дохиогоор ажиллуулж, гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн бэлэн байдлыг шалган, жагсаалын жигдрэлтийн үзлэг хийж, удирдах бүрэлдэхүүн өгөгдсөн цагийн байдлын дагуу штабын дадлага хийж, харилцан ажиллагааг жигдрүүлэх юм.
Түүнчлэн мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургууль, газар хөдлөлтийн аюулын үед хүн амыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, нүүн шилжих дадлага, ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх дадлага сургуулиудыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.