Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Бүтэц, зохион байгуулалт

2022.05.11
52 үзсэн

1. САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЭЦ

1.1 ”Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоор болон Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төсвийн байгууллага удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дүгээр зүйлийн 28.2.2, 28.2.4, 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, УИХ-ын 2007 оны 73, Засгийн газрын 2007 оны 351, 354 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тоо албан тушаалыг аймгийн Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц орон тооны дээд хязгаарт багтаан 41 орон тоогоор тогтоож, төрийн захиргааны албан тушаалд ажиллах албан хаагчдын нэрсийн жагсаалтыг баталсан Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11, 12 дугаар тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүтцийг баталсан.

1.2 Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2009 оны 11,12 дугаар тушаалаар батлагдсаны дагуу Аймгийн Засаг даргын Тамгын газрын шууд удирдлагад Санхүү, төрийн сангийн хэлтэс харьяалагдана.

1.3 Санхүү, төрийн сангийн хэлтэс нь Зураг 1-д үзүүлсэн бүтэц, орон тоогоор ажиллана.

1.4. Санхүү, төрийн сангийн хэлтсийн үндсэн үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын даргын тушаалаар томилсон Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга удирдана.

1.5 СТСХ-ийн дарга нь ЗДТГ-ын даргатай “Менежерийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ”, ажилтнуудтайгаа “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ” байгуулж, биелэлтийг дүгнэн ажиллана.