Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Бүтэц, зохион байгуулалт

2022.05.11
66 үзсэн

1. ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТСИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЭЦ

1.1 “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын засгийн газрын 2008 оны 12 сарын 24-ны өдрийн 67 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн заалтын дагуу АЗДТГ-ын Хууль Зүйн Хэлтэс шинэчлэн байгуулагдсан.

1.2 Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 01 дугаар тушаалд заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Хууль зүйн хэлтэс байна.

1.3 Архивын тасгийг Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 25 дугаар тогтоолоор Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн бүрэлдэхүүнээс гаргаж Хууль зүйн хэлтсийн бүтцэд оруулж шинэчлэн зохион байгуулагдсан.

1.4 Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, архивын тасаг нь Зураг 1 д үзүүлсэн бүтэц орон тоогоор ажиллана.

1.5 Хууль зүйн хэлтэс нь /цаашид Хэлтэс гэх/ аймгийн ЗДТГ, Хууль зүйн яаманд захирагдаж, үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль бусад хууль тогтоомж болон Хууль зүйн сайдын тушаал, аймгийн Засаг даргын захирамж, энэхүү гарын авлагыг удирдлага болгож ажиллах чиг үүрэг бүхий Аймгийн Засаг даргын Тамгын газрын нэгж юм.