Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Бүтэц, зохион байгуулалт

2022.05.20
73 үзсэн

 

  1. ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЭЦ

1.1 ”Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 67, 2011 оны 296, 2016 оны 9 дүгээр тогтоолын дагуу “Төрийн захиргааны удирдлагын хэлтэс” нь байгуулагдсан.

1.2 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь Зураг 1-д үзүүлсэн бүтэц, орон тоогоор ажиллана.

1.3 Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь аймгийн хэмжээнд төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөлгөө, дэмжлэгээр хангах, Тамгын газрын дотоод ажил болон нутгийн захиргааны боловсон хүчний бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тэдгээрийг сургах, давтан сургах, төрийн албанд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа, шинжилгээ хийх, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Үндэсний хөтөлбөрийн биелэлтийг тооцон дүгнэх, аймгийн гадаад харилцааны асуудлыг хариуцах чиг үүрэгтэй Тамгын газрын тэргүүлэх нэгж байна.

1.4 ТЗУХ-ийн дарга нь аймгийн ЗДТГ-ын даргатай “Менежерийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ”, мэргэжилтнүүдтэйгээ “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ” байгуулж, биелэлтийг дүгнэн ажиллана.