- НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЭЦ
1.1 ”Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолын дагуу Нийгмийн бодлогын хэлтэс ажилладаг.
1.2 Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 01 дугаар тушаалд заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Нийгмийн бодлогын хэлтэс байна.
1.3 Нийгмийн бодлогын хэлтэс нь Зураг 1-д үзүүлсэн бүтэц, орон тоогоор ажиллана.
1.4 Нийгмийн бодлогын хэлтэс аймгийн нийгмийн хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, боловсруулах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, хөдөлмөр, нийгмийн халамж, хамгаалал, хүн амын хөгжлийн чиглэлээр бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын нэгж байна.
1.5 Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нь аймгийн ЗДТГ-ын даргатай “Менежерийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ”, ажилтнуудтайгаа “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ” байгуулж, биелэлтийг дүгнэн ажиллана.