Танилцуулга
Дархан-Уул аймагт Монгол улсын засгийн газрын 2007 оны 264-р дүгээр тогтоол ” Нэг цонхны үйлчилгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөр” батлагдсанаар Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2009 онд “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлсэн.
НЦҮ нь төрийн байгууллагаас үзүүлж буй төрөл бүрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, иргэд аж ахуйн нэгж, байгууллагаас тавьсан хүсэлтийг “Нэг Цонх”-оор хүлээн авч шийдвэрлэх үйлчилгээний арга юм.
Дархан-Уул аймаг нь төрийн үйлчилгээг илүү өргөжүүлж, хүртээмжтэй, болгох үүднээс 2016 оны 5 дугаар сарын 30 ны өдрөөс “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” болон өөрчлөгдсөн. Аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 6 байгууллагын 86 нэр төрлийн үйлчилгээг хүргэж дээрх байгууллагуудын нийт 17 ажилтан,албан хаагч иргэдэд үйлчилгээ үзүүлж “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нь давхардсан тоогоор 2016 оны жилийн эцсийн байдлаар 58615 иргэнд үйлчилгээ үзүүллээ.
Төрийн үйлчилгээг ийнхүү нэг дор төвлөрүүлэх нь үйлчилгээнд зарцуулагдах цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнээд зогсохгүй, үзүүлж байгаа үйлчилгээ нь хяналт чирэгдэл багатай, харилцагчдын сэтгэлд нийцсэн, хүртээмжтэй байх давуу талууд бий болж, үр дүнд нь төрийн захиргааны үйлчилгээ хялбар хүртээмжтэй, шуурхай, ил тод болж байна.
2018 онд Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй авах боломжийг иргэддээ ойртуулах үүднээс “Бийрж” нийтийн үйлчилгээний нэгдсэн төвийг шинээр ашиглалтанд орууллаа. Энэхүү төвөөр 15 байгууллагын 100 гаруй нэр төрлийн үйлчилгээг 7 хоногт дунджаар 2000 орчим иргэнд үзүүлж байна . Ингэснээр Дархан сумын 1-8 дугаар багийн иргэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай чирэгдэлгүй авах боломжтой бүрдлээ.