Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” ТӨВИЙН БҮСИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

2025.04.14
19 үзсэн
Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, бодлого төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүй сахилга хариуцлагыг чанаржуулах зорилгоор зохион байгуулагдаж буй “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” Төвийн бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн Дархан хотод өнөөдөр (2025.04.14) эхэлж, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 450 гаруй төрийн албан хаагч оролцож байна.
Зөвлөгөөний эхний өдөр
– Төрийн албаны тухай,
– Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай,
– Хөдөлмөрийн тухай хуулиудын хэрэглээ сэдвээр сургалт хийж, хэлэлцүүлэг өрнөнө.
Мөн “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих, төрийн албан дахь удирдах түвшний жендэр” сэдэвт сургалтыг эмэгтэй албан хаагчдын дунд зохион байгуулж, Дархан-Уул аймгийн ахлах ангийн сурагчидтай “Ирээдүйн төрийн албан хаагчийг хэрхэн бэлдэх вэ?” сэдвээр уулзалт хийгдэж байна. Зөвлөгөөнийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын Их хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэгийн байнгын хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны салбар зөвлөлүүд хамтран зохион байгуулж байна.
Зөвлөгөөн хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр таван байршилд сургалт хэлэлцүүлэгүүд явагдана. Яг одоо Нутгийн удирдлагын ордонд Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар тэргүүтэй Ёс зүйн дэд хорооны ажлын хэсгийн удирдан чиглүүлж буй салбар сургалт хэлэлцүүлэгт болж байна.