Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

БОХХААБХ-НЫ ГИШҮҮД ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ, ХХААГ-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025.03.21
19 үзсэн
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр манай аймгийн ХАА-н салбарт тулгамдаж буй хэд хэдэн асуудлуудад санал солилцлоо.
Тухайлбал Монгол улсын Засгийн газар, ХХААХҮЯамнаас 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгодог. Уг урамшуулалд жимс жимсгэнэ тариаланчдыг хамруулах, аймгийн 4989 га газрыг тариалангийн газарт шилжүүлэх явцыг түргэсгэх, ЖДҮ-ийг дэмжих томоохон төв байгуулах саналыг дэвшүүлж мөн “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцсон юм.
Байнгын хорооны гишүүдийн зүгээс ХАА-н салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудыг дэмжин ажиллахаа илэрхийлж цаашид холбогдох яамтай гарц шийдлийг хэлэлцэнэ гэлээ.
Дээрх тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэснээр Төвийн бүсийн төв болсон манай аймгийн ХАА-н салбарт томоохон ахиц дэвшил гарна гэж талууд үзэж байна.