Өнөөдөр аймгийн боловсролын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж дараах үүрэг чиглэлийг өглөө:
-Менингококкын халдвараас урьдчилан сэргийлж сурагчдыг маск зүүж хэвшүүлэх
-Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр аймагтаа тэргүүлсэн ЕБС-ийн 3 шилдэг, СӨБ-ийн 3 багшийг урамшуулж нийгмийн баталгааг хангах тусгай бодлого хэрэгжүүлнэ
-Англи хэл, математикийн шилдэг багш нарт орон сууцны дэмжлэг үзүүлэх хөтөлбөр зарлана
-Сургууль цэцэрлэгийн олон нийтийн арга хэмжээг хязгаарласан тохиолдолд заавал аймгийн даргад мэдэгдэх
-ЕБС, СӨБ-үүд хог хаягдлын асуудалд аймгийн захирагчийн албатай хамтарч ажиллах
-Сургууль цэцэрлэгийн сургалтын сандал ширээг сургалтаас бусад гадуурх үйл ажиллагаанд ашиглахгүй байх
-Хичээлийн амралтаар сургуулийн дотуур байранд хүүхдээс бусад гадны иргэд хүлээж авах, хоноглохыг хориглолоо.
-Мөн энэ жилээс ЕБС-ийн сурагчдад “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж аймгийн Засаг дарга мэдэгдлээ.