Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 280 тамирчид оролцож байна

2024.04.03
60 үзсэн

 

Дархан-Уул аймгийн биеийн тамир спортын газрын түүхт 60-н жилийн ойн хүрээнд аймгийн ЗДТГ, Монголын боксын холбоо, Биеийн тамир спортын газар хамтран Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин, Ардын багш Хайдавын Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 03.31- 04.06-ны өдрүүдэд БТСГ-т зохион байгуулагдаж байна.
Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 30 багийн 280 ширэн бээлийтнүүд 23 жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах юм.
Тэмцээний нээлтийн үеэр МУГТ, Ардын багш Х.Алтанхуяг, Аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, БТС-ын газрын дарга А.Амараа, Дархан-Уул аймгийн Боксын холбооны тэргүүн Н.Мөнхдаш нарт тэмцээний дурсгалын медаль гардуулан өгсөн юм.
Монгол улсад боксын спорт 76 жилийн өмнөөс хөгжиж эхэлсэн түүхтэй Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дархан-Уул аймагт 2 дахь удаагаа буюу 38 жилийн дараа зохион байгуулж буйгаараа онцлогтой гэлээ.