Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Бнсу-ын кёнги аймгийн “мёнжи” эмнэлгийн эмч мэргэжилтнүүд дархан-уул аймгийн 700 гаруй иргэдэд үзлэг хийж байна

2024.07.02
159 үзсэн

 

 

Дархан-Уул аймгийн ИТХ, Кёнги аймгийн Хурал хооронд найрсаг харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан БНСУ-ын Кёнги аймгийн Мёнжи эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч нарт мэргэжил арга зүйн сургалтыг зохион байгуулж мөн зорилтод бүлгийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, өвчтөн үйлчлүүлэгчдэд буцалтгүй тусламжаар эм хандивлаж байна.

Үзлэг: Хүүхэд өсвөр үеийн амьсгалын замын харшил, Хөх,бамбайн ЭХО, Хэвлийн ЭХО, Хүзүү,хоолойн ЭХО, Чих,хамар хоолойн дуран, Эмэгтэйчүүдийн ЭХО, Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо чиглэлээр явагдаж байна.

 

Тус үзлэг Эрүүл мэндийн газрын 2 давхарт /Эрүүл мэндийг дэмжих төв/-д 7-р сарын 2,3-ны өдрүүднд 09:00-13:00, 14:00-18:00 цагт зохион байгуулагдаж байна. Урьдчилсан байдлаар нийт 700 гаруй хүн үзлэгт хамрагдахаар бүртгүүлжээ. Бүртгэлтэй иргэд та бүхэн үзлэгт хамрагдахаар ирэхдээ баталгаажуулсан цагтаа ирэхийг аймгийн Эрүүл мэндинй газраас анхааруулж байна.

2 аймгийн найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Дархан Нэгдсэн эмнэлэгт 11 ширхэг суурин даралтын аппарат хандивлаж байгаа юм.

[:]