Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Биатлоны Европын аваргад дэмжлэг үзүүллээ

2024.03.07
59 үзсэн
Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн төгсөгч, Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, Биатлоны спортын Олон улсын хэмжээний мастер Э.Энхсайхан энэ сарын 2-7-ны өдрүүдэд болсон Европын залуучдын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн аваргын алтан медалийг хүртсэн бахдам амжилтыг үзүүлжээ.
Монгол Улсынхаа, Дархан-Уул аймгийнхаа, Зэвсэгт хүчний нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөөд ирсэн тамирчинг өнөөдөр /2024.03.07/ аймгийн Засаг дарга Б.Азжаргал хүлээн авч уулзан баяр хүргэн, цаашдын уралдаан тэмцээнд нь улам их амжилт хүсэн дурсгалын зүйлс, бэлтгэлийн арьсан цүнх, нэг сая төгрөгийн хамт гардуулан өглөө.
Тамирчдад бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээн уралдаанд явахад аймаг орон нутгаас байнга дэмжлэг үзүүлдэгт багш дасгалжуулагчид, тамирчид талархалтай байна.