Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна

2023.07.03
56 үзсэн

 

Аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлангаар ахлуулсан баяр наадмыг зохион байгуулах комисс, салбар хороод наадмын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Комиссынхон өнөөдөр /2023.07.03/ баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах салбар хорооны бэлтгэл ажилтай танилцаж үүрэг чиглэл өглөө.
Өмнөх жилээс эхлэн Дарханчууд “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-д байгуулагдсан Стандарт хөл бөмбөгийн талбайд баяр наадмынхаа ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, хүчит бөхийн барилдааныг зохион байгуулдаг болсон.
Энэ жилийн нээлт, хаалтын соёл урлагийн үйл ажиллагаанд мэргэжлийн урлагийн байгууллага, сайн дурын уран бүтээлчид, төрийн байгууллагын албан хаагчид, сурагчид гээд нийт 500 гаруй хүн оролцохоор өдөр бүр 18 цагаас бэлтгэл хийж байгаа аж. Ерөнхий найруулагчаар Залуучууд театрын уран бүтээлч С.Соронзонболд ажиллаж байна. Мөн талбайн тохижилт үйлчилгээг Дархан Соёл амралтын хүрээлэн, Дархан хотын тохижилт үйлчилгээний газар зэрэг байгууллагууд хариуцан баяр наадмын бэлтгэл ажлыг хангаж байна.