Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Бараат хогийн цэгт бүтээн байгуулалт өрнөж, хогийг мөнгө болгон хувиргах их ажил эхэлж байна

2023.06.06
52 үзсэн

 

Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан хот тохижилт үйлчилгээний газарт Солонгос улсад үйлдвэрлэсэн HYUNDAI HX300 маркийн ухах, ачиж буулгах зориулалттай гинжит экскаваторыг нийлүүллээ. 825 сая төгрөгийн өртөгтэй тус техникт базагч, гидр алхыг нэмэлтээр суурилуулсан байна.
Мөн Хятад улсад үйлдвэрлэсэн SHEHWA брэндийн ТҮS 165-3 HW маркийн түрэх зориулалттай бульдозрыг нийлүүлснийг өнөөдөр /2023.06.06/ аймгийн Засаг дарга хүлээлгэн өглөө.
Тус техникүүдийг Бараат хогийн цэгийн хогийг түрж булах, ачин тээвэрлэхэд ашиглах юм. Хогийн цэгийн нийт хамрах талбай 170 га газар бөгөөд үүний 35 га талбайд хур хог хуримтлагдсан байсныг 2021 онд дарж булсан.
Шинэ техник хэрэгслүүдээс гадна авто машины граш, дахивар хог боловсруулах талбай, аюултай хог хаягдлыг шатаах зуух суурилуулсан байгууламж зэрэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг бараат хогийн цэгт байгуулаад байна.
Ирэх 7 хоногоос хашаажуулах, тог цахилгаан татах ажлууд хийгдэж эхэлнэ.
Энэ бүхэн эрүүл аюулгүй, хоггүй хоттой болох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд томоохон түлхэц болж байгаа юм.