Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Байгаль орчинд ээлтэй технологи” сургалт явагдаж байна

2023.11.09
53 үзсэн

 

Аймгийн засаг даргын Байгаль орчин аялал жуулчлалын сайдтай байгуулсан гэрээнд тусгагдсан ажлын дагуу аймгийн хүлэмжийн хийг тоолж бүртгэлжүүлэх, хийн ялгарлыг бууруулах дэлхий нийтийн чиг хандлагыг зорилтдоо тавин ажилладаг.Үүний хүрээнд Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төсөл, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв болон Дархан-Уул аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газартай хамтран “Байгаль орчинд ээлтэй технологи” сургалтаа зохион байгуулж байна.

Уг сургалт бид хэрэглээндээ газрын тос, хий, нүүрс ашигладаг эрчим хүчнээс татгалзаж салхи, нарны эрчим хүч гэх мэт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхэд нүүрстөрөгчийн хийн ялгарлыг жилд 1.5 тонн CO2e хүртэл хэрхэн бууруулдаг, түүний тооцооллыг хэрхэн хийдэг талаар суурь мэдлэг арга зүй олгох зорилгын хүрээнд явагдаж байна.Сургалтад гарааны бизнес эрхлэгч, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн багш нар, Шийдвэр гаргагчид зэрэг ,17 холбогдох байгууллагын 50 гаруй төлөөллүүд хамрагдаж байна.

 

 

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн нийтийг хамарсан гамшгийн хэмжээнд явж байгаа хэмээн судлаачид үзээд буй. Иймд хүн бүр байгаль хамгаалах зүрх сэтгэлтэй, байгальд ээлтэй амьдрах зайлшгүй аргыг сонгож, сурч мэдэх шаардлагатай. Манай аймаг газар тариалангийн төв бүсийн хувьд хүлэмжийн хийн ялгарлаа зөв тооцоолох, үүнтэй тэмцэх бууруулах арга хэмжээг цаашдынхаа хөгжлийн бодлогод тусгах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Сургалтыг хотын хүлэмжийн хийн ялгарлын тооцоолол түүний суурь ойлголт сэдвийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн сургагч багш чиглүүлэн явуулж байгаа юм. 12-р сард Найрамдал төслөөс орон нутгийн албан хаагчид иргэд олон нийтийг чадавхжуулах, уур амьсгалын өөрчлөлтийн мэдлэгийг түгээх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.