Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Ахмад настны эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах нь” үндэсний уулзалт, сургалт явагдаж байна

2023.11.09
88 үзсэн

Ахмад настны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, ахмад настанд үзүүлэх цогц тусламж үйлчилгээний зааврыг танилцуулах зорилгоор зохион байгуулагдаж буй энэхүү уулзалт, сургалтыг Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв, ДЭМБ, Дархан-Уул аймаг хамтран зохион байгуулж байна.
Сургалтыг ДЭМБ-ын Ахмад настны цогц тусламж үйлчилгээний сургалт, арга барил, ахмад настны хараа, сонсгол, хөдөлгөөн, хоол тэжээл, эмийн хэрэглээ, сэтгэл гутралын шинжүүд, асран хамгаалагчийн дэмжлэг зэрэг асуудлуудад хэрхэн үнэлгээ хийх зөвлөгөө өгөх чиглэлээр явуулна.
Сургалтад 21 аймаг 9 дүүргийн ахмад настан хариуцсан мэргэжилтэн эмч нарын 60 гаруй төлөөлөл оролцож байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 13 мянга гаруй ахмад настан ажиллаж, амьдардаг. Манай аймаг нь Ахмад настны тухай хуульд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор орон нутагтаа олон арга хэмжээг үе шаттайгаар төлөвлөн хийж хэрэгжүүлж байгаа. Үүний нэгэн томоохон ажил бол ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх зориулалттай Ахмадын хөгжлийн төв юм.
Сургалтын хүрээнд уг төвд ахмад настны эмч нар дадлага сургууль хийх юм.
Цаашид орон нутгийн зүгээс ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулж, эрүүл мэндийг дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.