Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Ахлах ангийн сурагчдад зориулсан олон улсын боловсролын өдөрлөгийг зохион байгууллаа

2024.03.26
71 үзсэн
Дархан сумын ЗДТГ нь “Дэлхийн Мөрөөдлийн Сургууль” НТББ-тай хамтран олон улсын сургуулиудад суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгөх зорилготой “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН” олон улсын боловсролын өдөрлөгийг ЕБ-ын 10-12 дугаар ангийн сурагчдад зохион байгууллаа.
Өдөрлөгөөр Австрали, Ирланд, АНУ, БНСУ, БНХАУ, ЯПОН зэрэг 10 гаруй улсын их дээд сургуулийн Монгол дахь төлөөлөгчид өөрсдийн сургууль, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар болон тухайн орны онцлог давуу талын талаар мэдээлэл өглөө. Мөн өдөрлөгийн үеэр ТОEFL, IELTS-ын оноотой сурагчдыг тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэлээ.
ЕБ-ын ахлах ангийн сурагчид боловсролын өндөр хөгжилтэй оронд олон улсын их дээд сургуульд суралцахыг эрмэлздэг болсон. Гэвч тэд хаанаас эхлэхээ мэддэггүй олон асуудлууд тулгардаг. Тэгвэл өнөөдрийн өдөрлөгөөс сурагчид өөрт хэрэгтэй мэдээллээ авч олон асуултад хариулт авч чадлаа гэсэн юм.