Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

АХБ, ГЭР БҮЛ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2024.10.31
38 үзсэн
АХБ-ны хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт 2 томоохон төсөл хэрэгжүүлсэн нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”, “Ахмадын хөгжлийн төв” юм. Уг 2 төсөл амжилттай дуусаж иргэдэд нээлттэй үйл ажиллагаагаа явуулж байна. Төслүүдийн үйл ажиллагаатай танилцахаар Азийн хөгжлийн банк, Гэр бүл нийгмийн хамгааллын яамны ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.
Тус банкны санхүүжилтээр Дархан сумын 12 дугаар багт баригдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-өөр хөгжлийн бэрхшээлтэй 5100 иргэн үйлчлүүлээд зогсохгүй төвийн бүсийн Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээ авах боломжтой болсон юм. Мөн 25 хүнийг байнгын ажлын байртай болгожээ. Ахмадын хөгжлийн төвөөс ахмад настанд гэрээр асаргаа тусламж үзүүлэх үйлчилгээг нэвтрүүлэн, 4 сумын 26 багийн ахмад настанд хүрч үйлчилж байна.
Ажлын хэсэг аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, ИТХ-ын дарга А.Янжмаа, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр болон холбогдох албаны төлөөллүүдтэй уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.