Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Атрын IV аян”-ы хүрээнд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн Дархан-Уул аймагт эхэллээ.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ болон Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Боомтын сайд Б.Тулга болон УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ч.Ундрам, Ж.Батжаргал нарын төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд хүрэлцэн ирж төрөөс ХАА-н салбарыг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Мөн аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Засаг дарга Б.Азжаргал тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, 21 аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 600 гаруй төлөөлөгчид зөвлөгөөнд оролцож оролцож байна.
“Атрын IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 5 үндсэн зорилт, 12 арга хэмжээний хүрээнд 63 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал тус аяныг хэрэгжүүлсний үр дүнд:
- Тариалангийн талбайг 200 мян.га-аар нэмэгдүүлнэ.
- Усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг 10 мян.га-аар нэмэгдүүлнэ.
- Тариалангийн талбайн хөрсийг хамгаалах ойн зурвас 10 мян.км байгуулна.
- Таримлын сэлгээнд ашигт таримлыг оруулж, цулгуй уриншийн хэмжээг бууруулж 150 мян.га-д хүргэнэ.
- Эрчимжсэн мал аж ахуйг тэжээл үйлдвэрлэлтэй хослуулан, малын тэжээл тариалалтыг 100 мян.га-аар нэмэгдүүлнэ.
- Малын тэжээлийн үйлдвэр, цехүүд байгуулна.
- Хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлнэ.
- Хөрс, ургамал хамгаалах тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэлнэ.
Мөн Монгол Улс дотооддоо 19 нэр төрлийн бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэх нь аяны хамгийн гол зорилго гэдгийг онцоллоо.