Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, тулгамдаж буй асуудлууд -шийдэл” хэлэлцүүлэг боллоо

2024.01.16
52 үзсэн
Европын холбооны санхүүжилтээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Найрамдал төсөл” -ийн зорилтын хүрээнд нийгэмд тулгамдаж буй асуудлыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор “Дархан форум” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.01.16/зохион байгууллаа.
‘Дархан форум” -ын 3 дахь удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, АЗДТГазар, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, “Дархан Форум” -ын нийгмийн салбар зөвлөлтэй хамтран явууллаа.
Хэлэлцүүлэгт аймаг орон нутгийн цаашдын бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэгч аймаг, сумдын ИТХ, аймаг, сумын Засаг дарга нар, мэргэжлийн байгууллагууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, иргэдийн төлөөлөл зэрэг 150 гаруй хүн оролцлоо..
Салбар салбарын төлөөллүүд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг болох тухай тал талаас нь хэлэлцэж, гарц гаргалгаа, шийдлийг ярилцлаа.