Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилга, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилтын хүрээнд төрийн байгууллагуудын дунд “АЛХАЛТ-10000” нэг сарын аяныг 5-р сарын 1-ний өдрөөс зарласан. Бүх шатны төрийн байгууллагын албан хаагчид өнөөдөр /2025.05.02/ өглөөний 7:00 цагт “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-ийн хөлбөмбөгийн талбайд бие халаах өглөөний дасгал, шугаман бүжиг хийж аюулгүйн тойргоор тойрч алхан аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд 1 сарын хугацаанд төрийн байгууллагуудын албан хаагчид 7 хоногийн 1 өдөр бүх нийтээр алхах юм. Үүнд төрийн хувийн хэвшил, иргэд, хүн бүр нэгдэх боломжтой. Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

