Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭД” ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2025.04.01
16 үзсэн
“Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн”-ийг хавар мал төллөх цагаар шагналыг нь гардуулдаг уламжлалтай. Хаврын дунд сарын билэгт сайн өдөр Алтан Унаганы эзэн”-ээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын малчин Х.Баттөр, Н.Бадамцэцэг нар “, “Алтан төлийн эзэн” /хурга/-аар Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн малчин Мятавын Сайнбуян шалгарч аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл шагналыг гардуулан өглөө.
Малчин Х.Баттөр, Н.Бадамцэцэг нар нь мал аж ахуйн үйлдвэрлэлд тасралтгүй 24 жил ажиллаж байгаа туршлагатай малчин бөгөөд мал маллах арга, туршлага, байгаль цаг уур, бэлчээрийн даацад тохируулан мал сүргээ чанаржуулан эрчимжүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулж сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Мөн 4 иргэнийг түр, 2 өрхийн дөрвөн малчныг байнгын ажлын байраар хангажээ. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж 2023, 2024 онуудад Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах “Адуучин тэмцээн”-ийг хамтран өөрийн адуун сүрэгт зохион байгуулсан байна.
Харин малчин Мятавын Сайнбуян нь 35 жил мал маллах ухаанд суралцан монгол үүлдрийн хонь, адуу, сэлэнгэ үүлдрийн үхэр, алтайн улаан үүлдрийн ямаа зэрэг эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлж, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхааран ажиллаж байна. Мөн малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэн зах зээлд гаргаж, өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан 21 аймгийн малчдаас хөдөлмөр зүтгэлээрээ шалгарч ийнхүү “Алтан төлийн эзэн” /хурга/-аар шалгарсан байна. “Алтан төлийн эзэн”-ийг Монголын үндэсний радио, Жендэрийн үндэсний хорооноос хамтран гэр бүлээр нь шагнадаг болсноороо онцлогтой юм.
Малчин түмнийхээ буяныг хурааж, мал сүргээ түм түмээр өсгөх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.