Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 21 ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН АЖИЛЛАНА

2025.02.10
35 үзсэн
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар 2025 оноос эхлэн сум, хороодод хүүхэд, гэр бүлийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг ажиллуулах шинэ зохицуулалттай болсон. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт бүх аймаг, дүүргүүд шинэ нийгмийн ажилтнуудаа томилж, Улсын хэмжээнд 833, Дархан-Уул аймагт 21 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд томилогджээ.
Эдгээр шинэ мэргэжилтнүүдийг сургах чиглүүлэх, чадавхжуулах үндэсний хэмжээний сургалтыг өнөөдөр /2025.02.10/ орон даяар бүсчлэн зохион байгуулж байна. Дархан-Уул аймагт болж буй сургалтад Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн 110 нийгмийн ажилтнууд хамрагдаж байна.
Нийгмийн ажилтнууд сум, баг тус бүртээ хүүхдийн хөгжилд тулгуурласан үйлчилгээ үзүүлнэ.