Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа энэ сарын 2-нд дууссан. Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо 4 нам, эвсэл, 2 бие даагч нийт 103 нэр дэвшигчийг 2024 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх тухай тогтоолыг нам, эвсэл, бие даагчдаас хуулийн хугацаанд хүлээн авчээ.
Нам, эвсэл, бие даагчид 2024.09.05-ны дотор нэр дэвшигчийн холбогдох баримт бичгийг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой. Тухайн шатны Сонгуулийн хороо 2024.09.12-нд нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэрийг гаргана.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно.
