Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО НАМ, ЭВСЭЛ, БИЕ ДААГЧДААС НЭР ДЭВШҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫГ ХУУЛИЙН ХУГАЦААНД ХҮЛЭЭН АВЧЭЭ

2024.09.03
62 үзсэн
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа энэ сарын 2-нд дууссан. Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо 4 нам, эвсэл, 2 бие даагч нийт 103 нэр дэвшигчийг 2024 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх тухай тогтоолыг нам, эвсэл, бие даагчдаас хуулийн хугацаанд хүлээн авчээ.
Нам, эвсэл, бие даагчид 2024.09.05-ны дотор нэр дэвшигчийн холбогдох баримт бичгийг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой. Тухайн шатны Сонгуулийн хороо 2024.09.12-нд нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэрийг гаргана.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно.