Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

СУМДЫН МАЛЧДАД 5000 БООДОЛ ӨВС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТАРААНА

2025.02.11
29 үзсэн
Зудын эрсдэлийн үнэлгээгээр Дархан-Уул аймгийн хэмжээнд өвөлжилт цагаанаар зудархуу гэж үнэлэгджээ. Өнгөрсөн 10 хоногт орсон цас, цасан шуурганаас үүдэн цас хатуурч малчид өөрсдийн бэлдсэн өвс тэжээлийн нөөцийн 50-70 хувийг хэрэглэсэн байна.
Иймд аймгийн Онцгой комиссын хэсэгчилсэн хуралдааныг өнөөдөр /2025.02.11/ зохион байгууллаа. Хуралдаанаар хавар урт болох төлөвтэй байгаа тул сум, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг гаргах болоогүй гэж үзлээ. Харин аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 5000 боодол өвсийг малчдад үнэ төлбөргүй тараахаар шийдвэрлэв.
Нийт малчдын 70 хувь нь Хонгор суманд өвөлждөг тул тус суманд 3000 боодол, Шарын гол, Орхон, Дархан суманд 2000 боодол өвсийг энэ баасан гараг гэхэд тараахаар боллоо.
Аймаг сумдын аюулгүй нөөцөд аймаг- 100тонн өвс, 50тонн тэжээл, сумдууд- 40тонн өвс, 25 тонн тэжээл бэлтгэсэн байна.
Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр өнгөрсөн 10 хоногийн байдлаар цасны дундаж өндөр Дархан суманд 25см, Орхон суманд 24 см, Шарын гол суманд 23 см, Хонгор суманд хамгийн их буюу 30 см. Аймгийн нийт нутгаар цасны дундаж өндөр 10-14см, дундаж нягт 0,17-0,22 гр см куб байна.