Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Аймгийн нөөцийн өвс, тэжээлийг өнгөрсөн намар бэлтгэсэн үнээр нь малчдад олгоно

2024.04.05
112 үзсэн

[:en]

Жил бүр Монгол Улсын Засгийн газрын даалгавраар аймаг, сумд аюулгүйн нөөцийн өвс, тэжээл, махны нөөц бүрдүүлдэг. Энэ онд Дархан-Уул амгийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 50 тонн хивэг бэлдэж ЗГ-ын даалгаврыг 100 хувь биелүүлсэн.
Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумд тус бүр 50 тонн өвс, 25 тонн хивэг бэлтгэснийг өнгөрсөн өвөл болон 3-р сард гаргаж малчдад олгосон. Одоо аймгийн нөөцөд байгаа өвс, тэжээлийг гарган өнгөрсөн намар бэлдсэн үнээр нь малчдад худалдах шийдвэрийг аймгийн ОК-оос гаргаад байна.
Ингэснээр нэг боодол өвсийг 8350 төгрөгөөр, 25 клограммын нэг шуудай хивгийг 19000 төгрөгөөр малчид авах боломжтой юм. Нөөцийн өвс тэжээл авах хүсэлтэй малчид сумаараа дамжуулан хүсэлтээ аймгийн ХХААГ-т хүргүүлнэ.
Ирэх нэг дэх өдөр буюу 2024.04.08-ны өдрөөс Дархан сумын 15 дугаар багт байрлах өмчийн газрын хашаанд өвс, Өег гурил ХХК-ийн хашаанд хивэг олгох ажлыг өглөөний 09:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна.
Малчид иргэд мөнгө тушаасан баримтаа авч ирээд нөөцөөс өвс, тэжээлээ худалдан авах боломжтой. Аймгийн нөөцөөс 4300 боодол өвс, 5 мянган шуудай хивгийг гаргахаар төлөвлөжээ.

[:]