Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Аймгийн ИТХ-ын төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагаатай танилцлаа

2023.10.31
55 үзсэн

 

Аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны Төлөөлөгчид 2023 онд хийх ажлын төлөвлөгөө болон Хурлын Зөвлөлийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай өнгөрсөн 7 хоногт танилцсан юм.
Уг ажлын хүрээнд тухайн байгууллагын бүтэц, орон тоотой танилцах, цаашид хийх ажлын санал, төлөвлөгөөтэй танилцах, зөвлөмж өгч ажиллалаа.
Өнөөдөр /2023.10.31/ төлөөлөгчид ажлын үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлтийг боловсруулахаар хуралдаж байна. Ингэснээр 11 дүгээр сарын 15-ны дотор аймгийн ИТХ-ын даргад танилцуулж шаардлагатай тохиолдолд аймгийн ИТХ-ын хуралдаанд асуудал оруулах юм.