Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

АЙМГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧДЭД ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА

2024.09.26
162 үзсэн
АН нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд “Дараагийн Дархан” уриатайгаар оролцохоор нэр дэвшигчдээ илгээсэн байна.
2024 оны аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд тус намаас 40 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн 8 нь эмэгтэй байна.
Сонгуулийн хуулийн дагуу Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулан өглөө.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 38.1-д “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэж заажээ.