Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 20 дугаар хуралдаан боллоо

2024.01.22
101 үзсэн

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 20 дугаар хуралдаан өнөөдөр эхэлж, хуралдаанаар нийт 7 асуудлыг хэлэлцэн баталлаа.

Төлөөлөгчид “Газрын нэгдмэл сангийн тайлан эрхлэх журам” тогтоолоор баталсан 5 үндсэн ангилалын дагуу Улсын тусгай хэрэгцээний газрын ангилалд байсан газрыг зохих ангиллуудад шилжүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа. Мөн үйлдвэр технологийн 3-р бүсийг хүчингүй болгосон юм.

Учир нь тус бүс нь “Дархан хотыг 2035 хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд тусгагдсан “Суурьшлын бүс” буюу амины орон сууцны хороололтой давхцаж байгаа тул уг бүсийг хүчингүй болгох асуудлыг төлөөлөгчдийн ихэнхийн саналаар дэмжин баталлаа.

Хурлаар энэ жил жендэрийн асуудлаар орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээг сонсож бүрэн хангалттай гэж дүгнэлээ.

Үргэлжлүүлэн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Олон нийтийн цагдаа гийн тоо, урамшууллын хэмжээг тогтоох” тухай асуудлыг танилцуулж, олон нийтийн цагдаагийн тоог Дархан суманд 14, Шарын гол сум, Орхон суманд тус бүр 1, Хонгор суманд 2, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад 3 байхаар тогтоож, Олон нийтийн цагдаагийн сарын урамшууллыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 сая төгрөг байхаар шийдвэрлэлээ.

Эцэст нь Дархан хотын Нийтийн тээврийн үйлчилгээ сэргэсэнтэй холбогдуулан дагаж мөрдөх журам, үнэ тарифыг батлах асуудал хэлэлцсэн юм.

Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Д.Батбаяр, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч М.Жаргалсайхан, Д.Хүрэлчимэг, З.Эрдэнэбат нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаа.