Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 17 дугаар хуралдаан болж байна

2023.07.05
65 үзсэн


Хуралдаанаар баталсан шийдвэрүүд:
-Газрын байршил, борлуулалтын нэг шоо метрийн үнэлгээг 5000 төгрөгөөр тооцох тухай мэргэжлийн байгууллагын саналыг дэмжиж, баталлаа.

-Нэр бүхий 16 шашны байгууллагын зөвшөөрлийг нэг жилээр сунгахаар шийдвэрлэлээ.

-Нийтийн тээврийн машин цагийн тарифыг баталж тогтоолоо.

-Хөдөө аж ахуйн техник үйлчилгээний дундын төв онөаатүг-ын техник, тоног төхөөрөмжийн түрээсийн хэмжээг цаг, өдөр, улирлаар тус тус түрээслэхээр төлбөрийн хэмжээг тогтоолоо.

-Аймгийн ИТХ-ын дэргэдэх орон тооны бус Иргэний зөвлөлийг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Ийнхүү үдээс өмнөх хуралдаан дууслаа. Үдээш хойш УИХ-н гишүүн Сангийн сайд Б.Жавхлан хуралдаанд оролцож Аймгийн 2023 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлаар хуралдаан үргэлжилнэ.