Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 24 ДҮГЭЭР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2024.07.31
163 үзсэн

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 24 дүгээр хуралдаан өнөөдөр /2024.07.31/ 70 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Тус Хуралдаанаар:

-Үндсэн хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл олгох тухай

-Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах тухай

-Дархан-Ус суваг ХК-ийн ТУЗ-өөс чөлөөлөх тухай

-Сүм, хийдийн зөвшөөрөл сунгах тухай

-Сургууль, цэцэрлэгийн үүсгэн байгуулагчийн төлөөллөөс чөлөөлөх тухай

-Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай

-Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай

-Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив батлах тухай

-Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцэж, асуудал тус бүрт холбогдох хороодын санал, дүгнэлттэй танилцах юм.

Аймгийн ИТХ-ын дэгийн дагуу Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Б.Эрдэнэтулга, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч А.Янжмаа, М.Батбаяр, С.Батжаргал нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаж байна.