Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Аймгийн засаг дарга шарын гол сумын бичил уурхайчдын нөхөн сэргээлт хийсэн газартай танилцлаа

2023.05.25
79 үзсэн

Монгол улсын Засгийн газрын 296-р тогтоолоор батлагдсан журамд бичил уурхай эрхлэгчид орон нутагтаа нөхөрлөлийн зохион байгуулалтад орж эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх замаар ажлын байрыг гаргах боломжтой гэж заасан байдаг.

Уг журмын дагуу өнгөрсөн жил аймгийн Засаг дарга Шарын гол суманд өмнө нь ашиглагдаад эвдэрч сүйдсэн 6 газарт техникийн нөхөн сэргээлт хийх эрхийг сумын засаг даргад өгсөн.
Уг үйл ажиллагаанд 6 бичил уурхайн нөхөрлөл гэрээ хийн ажиллаж орон нутгийн ажлын хэсэг болон мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Аймгийн Засаг дарга өнөөдөр нөхөн сэргээгдсэн газруудтай танилцаж хангалттай сайн гэж дүгнэлээ. Мөн үргэлжлүүлэн гэрээ хийх хүсэлтэй 4 бичил уурхайн нөхөрлөлийн хүсэлтийн дагуу аймаг сумаас хамтарсан ажлын хэсэг гарган ажиллуулж энэхүү хүсэлтийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт илгээхээр шийдвэрлэлээ.
Хүсэлт зөвшөөрөгдвөл тус суманд 321 иргэн ажлын байраар хангагдах боломжтой гэж Дархан-Уул аймгийн бичил уурхайчдын тэргүүн О.Цэцэгмаа хэлсэн юм.