Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ДӨЛ” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2025.04.28
8 үзсэн
Дархан-Уул аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгож, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилготой аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ.
Тэмцээний 1-р үе шатыг сургуулиуд дотооддоо зохион байгуулж шалгарсан нэг, нэг шилдэг баг ийнхүү 2-р шатанд өрсөлдөж байна. Аймагтаа тэргүүлсэн баг Улсын аварга шалгаруулах “Дөл” тэмцээнд Дархан-Уул аймгаа төлөөлөн оролцоно. Энэхүү тэмцээнд 10 төрлөөр аймгийн ЕБ-ын 13 сургуулийн 140 сурагч оролцож байна. Энэ жилийн тухайд дроны ангилал нэмэгдсэнээрээ онцлог юм.