Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭМЖЛЭГЭЭР ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮД НИЙГЭМД ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГЧ БАЙНА

2024.11.13
81 үзсэн
АХБ-ны дэмжлэгээр орон нутагт хэрэгжиж буй төслүүдийн үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлэх, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн ил тод байдал, үр ашиг, хариуцлагыг сайжруулах зорилгоор АХБ-аас өнөөдөр 2024.11.13/ Дархан-Уул аймагт хэвлэлийн аян зохион байгуулж байна. Аяныг АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коули болон айлчлалын баг удирдан явуулж “Монцамэ” агентлаг, “МҮОНРТ”, “25 дугаар суваг” телевиз, “Өнөөдөр сонин” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид оролцож байна. Аяны хүрээнд Дархан хотын төв цэвэрлэх байгууламж болон Улаанбаатар- Дарханы замтай газар дээр нь танилцах зорилготой.
АХБ-ны дэмжлэгээр Дархан-Уул аймагт хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсний нэг нь Дархан хотын төв цэвэрлэх байгууламж юм. Тус байгууламж 1965 онд баригдсан, хуучирсан тоноглолд эвдрэл гэмтэл ихээр гардаг байсныг 2017 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэлийн ажлыг эхлүүлж өнгөрсөн жил ашиглалтад хүлээн авсан. Уг шинэчлэл хийгдсэнээр Дархан хотын хүн ам 3 дахин нэмэгдэхэд ч төв цэвэрлэх байгууламж ачааллаа дааж бохир усыг 95 хувиар цэвэршүүлэн хэвийн ажиллах боломжтой болсон. Мөн цэвэрлэх байгууламж хүртэлх хатуу хучилттай авто замыг энэ онд шинээр тавьж байгаа билээ. Энэ нь олон улсын санхүүжилттэй хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийг орон нутаг дэмжин ажиллаж буйн илрэл юм.
Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замыг сайжруулах төсөлд АХБ хамтран ажилласан. Зам ашиглалтад орсноор зөвхөн Дарханчууд гэлтгүй хойд бүсийн аймг ын иргэдийн бизнес эрхлэх ачаа тээвэр явуулах гол суурь болж Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад томоохон үүрэг гүйцэтгэж буй.
Дээр дурдсан 2 төслөөс гадна 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, ХБХХТ зэрэг АХБ-тай хамтран ажилласан олон улсын төслүүд нийгэмд үр өгөөжтэй байгаад Дарханчууд сэтгэл хангалуун байна. Талуудын цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд аймаг орон нутгийн зүгээс бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байна хэмээн аймгийн Засаг дарга Б.Азжаргал уулзалтын үеэр онцлон хэллээ.