Австралийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн Эндрю Бэрримэн болон холбогдох албаныхан манай аймагт айлчиллаа. Ингэхдээ Австрали улсын тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгждэг 24-р цэцэрлэгийн “УУ” төслийн нээлтэд оролцож, тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг төрийн албан хаагчдад хүргэсэн юм.
Энэ үеэр аймгийн удирдлагуудтай тэтгэлэгт хөтөлбөр болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Төр хувийн хэвшил, иргэний нийгмийн болон ОУ-ын байгууллагад ажиллаж буй хүн бүр тус улсад магистрт тэтгэлгээр ганцаараа эсвэл гэр бүлийн хамт суралцах боломжтой.
Энэ жил тэтгэлэгт 20 хүнийг хамруулна. Өмнө нь Дархан-Уул аймгаас 4 хүн хамрагдаж амжилттай төгсөж орон нутагтаа ажиллаж байна.
Уулзалтаар спорт дасгалжуулагч, англи хэлний багш чиглэлээр тус улсын сайн дурын ажилтнуудыг орон нутагт урьж ажиллуулах боломжийн талаар мөн ярилцлаа.

