Жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдөр тохиодог “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг Дархан-Уул аймаг иргэдэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, авлигын хор хөнөөлийг ухуулан, таниулах зорилгоор сургалт, өдөрлөг, тэмцээн, уралдаан зэрэг олон талт арга хэмжээг уламжлал болгон иргэд, олон нийтийн оролцоонд түшиглэн зохион байгуулж ирсэн билээ.
Энэ жил соёл, урлагаар дамжуулан авлигыг үл тэвчих үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Үл тэвчье, үл эвлэрье” яруу найргийн наадмыг Монголын зохиолчдын эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар, Дархан-Уул аймгийн Залуучууд театртай хамтран зохион байгууллаа.
Яруу найргийн наадмын шагналт байруудад:
Нэгдүгээр байранд Төмөрсүхийн Банзрагч
Хоёрдугаар байранд Бүрэгдаан Болдбаатар
Гуравдугаар байранд Дамдиндоржийн Цэрэндаваа
Тусгай байранд Осорын Даваасүрэн нар шалгарсан байна.
Оролцогчид өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэх боломжийг олгосон, цаг үеэ олсон наадам болж өнгөрлөө хэмээн дүгнэж байна.